Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Баян-Өлгий аймгийн гадаргын болон бохир усны чанарын 2021 оны 11 дүгээр сарын тойм
Баян-Өлгий аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 11 дүгээр сарын тойм
- Гадаргын усны чанар
Баян – Өлгий аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори 2021 оны 11 дүгээр сард Баян- Өлгий аймгийн Ховд голын Өлгий дээд, Өлгий доод, Баяннуур цэгүүдэд,Булган голын Булган хяналт-шинжилгээний цэгээс хөтөлбөрийн дагуу тус тус 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2021 оны 11 дүгээр сард хийсэн Баян-Өлгий аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-тай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Гол, мөрөн- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Ховд- Өлгий дээд цэг |
9.28 |
1.68 |
0.8 |
0.05 |
0.002 |
0.002 |
2 |
Ховд- Өлгий доод цэг |
8.32 |
1.62 |
0.5 |
0.08 |
0.003 |
0.004 |
3 |
Ховд- Баяннуур цэг |
|
|
1.7 |
0.05 |
0.001 |
0.004 |
4 |
Булган-Булган |
|
|
0.8 |
0.3 |
0.008 |
0.009 |
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6 багагүй |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Ховд гол, Монгол Алтай нурууны араас эх авах Цагаан Ховд, Хар Ховд гол хоорондоо холбоотой Хотон, Хоргон нуурт цутгаж гарснаас эхлэн Ховд гол гэж нэрлэгддэг. Ховд голын урт 516 км, ус хурах талбай 58000 ам км юм. Ховд голд Толбо, Даян, Хотон, Хоргон, Ачит зэрэг нуур илүүдэл усаа юүлэхийн хамт өндөр уулсын мөнх цас, мөстөл, мөсөн голын усаар тэтгэгдэх тул 6- 7 дугаар сард хамгийн их урсац ажиглагддаг ба гидрограф нь ихэвчлэх ганц оройтой байдаг. Энэ сард Ховд голын Өлгий дээд цэг, Өлгий доод, Баяннуур цэгээс тус тус 1 сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт бага, 124.7-158.8 мг/л-т хэлбэлзэж байсан.
Булган гол:Монгол улсын нутагт Булган голын ус хурах талбай 9180ам км, 268 км урт болно. Монгол Алтай нурууны өмнө хажуугаас эх авч Ховд аймгийн Булган сумыг дайрч баруун тийш эргэн БНХАУ-ын Өрөнгө гол улмаар Өлөнгөр нуурт цутгана. Булган голын усны чанарыг тодорхойлоход Булган- Булган гэсэн хяналтын цэгээс дээж авч шинжилгээ хийсэн. Усны эрдэсжилт нь 138.8 мг/л.
- Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
11 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Суат” ХХК-ны Цэвэрлэх байгууламжийн орох, гарах цэгээс хаягдал бохир усны 2 сорьц авч шинжилгээ хийлээ. Шинжилгээний дүнгээс үзэхэд Өлгий сумын Суат” ХХК–ны цэвэрлэх байгууламжийн бохир ус нь MNS4943:2015 стандарт дах зөвшөөрөгдөх дээд агууламжтай харьцуулахад перманганатын исэлдэх чанар 1.4 дахин тус тус давсан бөгөөд цэвэршүүлэлт 26.08 %-тай байлаа.
Дүгнэлт, Баян-Өлгий аймгийн гадаргын усны 2021 оны 11 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд голуудын усны эрдэсжилт бага, 124.7-158.8 мг/л-т хэлбэлзэж байсан ба голууд бохирдолгүй, цэвэр байсан байна.
БАЯН- ӨЛГИЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ